Дуучин Avril Lavigne-ий үгийг цээж нүцгэн эсэргүүцэгч тасалдууллаа

Энтертэйнмент

Канадын Жуно шагнал гардуулах ёслолын үеэр цээж нүцгэн эсэргүүцэгч тайзан дээр гарч ирэн, дуучин Avril Lavigne-ий үгийг тасалдуулжээ. 

Дуучин Avril Lavigne Канадын өөр нэг дуучин, AP Dhillon-ийг танилцуулж байх үеэр, Ontario-гийн засгийн газрын “онцгой хамгаалалтай бүсэд орон сууц барих” саналыг эсэргүүцсэн эмэгтэй тайзан дээр гарч ирсэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Эмэгтэйн бие дээр, ногоон бүсээ аваръя, газрыг буцааж өг зэрэг уриалгууд бичигдсэн байлаа. Дуучин инээж, эсэргүүцэгчийг тайзнаас буу гэж хэлж байгаа нь сонсогдсон байна.