Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Энтертэйнмент

Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг, Холливүүдийн хамгийн чухал шөнө өчигдөр болж өнгөрлөө.

Энэ жилийн Оскарын шагналд Аватар, Top Gun: Maverick, Everything everywhere all at once, Elvis зэрэг box office-ийн хот кинонууд голдуу нэр дэвшсэн нь онцлог болж байна. Оскарын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд өнрөсөн онцлох үйл явдлуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Жүжигчин Жэйми Ли Кёртис "Everything everywhere all at once" бүтээлээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн Оскарын шагналыг хүртлээ. 64 настай жүжигчний хувьд, 45 жил үргэлжилсэн карьерийнхаа хугацаанд анх удаа Академийн шагналд нэр дэвшин, Оскарын эзэн болж байгаа юм. Шагналаа авахдаа тэрээр, ижил шагналд нэр дэвшиж байсан өөрийн аав ээж, Тони Кёртис болон Жанет Лэйх нарт хандан үг хэлсэн байна. Жэйми Ли Кёртисын хамгийн алдартай кинонуудаас дурдвал, 1978 онд гарсан “Halloween”, “Trading places” киноны 7 цуврал, A fish called Wanda, True Lies, болон Freaky friday кинонууд байна.