Вьетнам гаралтай жүжигчин Ke Huy Quan шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртлээ

Энтертэйнмент

Мөн л "Everything everywhere all at once" киноны Waymond Wang-ий дүрд тоглосон, Вьетнам гаралтай жүжигчин Ke Huy Quan Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авлаа. 

Кэ Хуй Куан нь хүүхэд байхдаа алдарт жүжигчин Харрисон Фордын хамт Indiana Jones and the Temple of Doom кинонд тоглож байсан юм. Ази жүжигчний хувьд түүнд Холливүүдэд боломж маш бага байсан тул, насанд хүрсэн хойноо кино урлагаас хөдийрч байснаа тэрээр нуулгүй ярьдаг. Waymond Wang-ийн дүр нь 90-ээд оноос хойшхи түүний анхны томоохон дүр байсан юм. Оскарын шагнал хүртэх үеэрээ, Кэ Хуй Куан, хүмүүсийг мөрөөдөлдөө итгэсээр байхыг уриаллаа. Түүний аялал анх завин дээрээс эхэлж, дүрвэгсдийн хуаранд 1 жилийг өнгөрүүлсэн ч, өнөөдөр Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна гэж хэлээд.. түүнийх шиг түүхүүд зөвхөн кинон дээр гардаг гэж ярьдаг ч, энэ түүнд бодитоор тохиолдож байна- Энэ бол Америк мөрөөдөл юм гэж хэллээ.