Модерна компани гурав дахь тун тарилга буюу туршилтын шинэ вакцин туршиж, Бразил, Өмнөд Африкт анх илэрсэн ковид-19 вирусын мутацийн эсрэг дархлаа тогтоож байгаа талаар 5 сарын 5-нд мэдээллээ.
Хуучин тун болон шинээр хөгжүүлсэн тун буюу Өмнөд Африкийн mRNA-1273.6351 нэртэй мутацийн эсрэг тунг нийт 40 хүнд туршилтаар тарьсан байна.
Өмнөд Африк, Бразил улсуудад анх илэрсэн дээрх мутаци нь одоогийн вакцинуудад тэсвэртэй гэж үзэж байгаа, АНУ-д цөөхөн тохиолдол илэрчээ.
Иймд АНУ-ын Модерна компани хуучин вакцин, шинэ тун хоёрыг хослуулсан нэг тарилгыг мөн судалж байгаа юм байна.
Эх сурвалж: CNA