Бидний тухай

Монголын телевизийн түүхэнд тав дахь өргөн нэвтрүүлгийн телевиз болон байгуулагдсан "ТВ5" Телевиз энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байна.

ТВ5 хөтөлбөр

Энэ хугацаанд Олимпын наадмыг 2004 онд Монголын ард түмэнд цэнхэр дэлгэцээр шууд дамжуулж хүргэснээрээ Монголын олимпын түүхэнд алтан хуудас нээсэн амжилтын анхдагч, интернэт телевизийн анхдагч, Ази, Европын телевизүүдтэй хамтран ажиллаж мэдээ, мэдээллээ солилцож эхэлсэн гээд анхдагч амжилтуудыг дурдаж болно.

“Гэгээндалай“ ХХК-ийн  ТВ5 ТЕЛЕВИЗ

“ Монгол  улсаа хөгжүүлье”
“Гэгээндалай“ ХХК-ийн  ТВ5  телевиз нь  2003 онд үүсгэн байгуулагдсан.  20 жилийн хугацаанд ТВ5 телевиз нь эфирээ орон даяар  дамжуулан хүргэж ирэхдээ Монголын телевизийн сэтгүүл зүйн салбарт  олон анхдагчийн эхлэлийг тавьж,  техник технологи, уран бүтээлийн  шинэ өнгө төрхийг нэвтрүүлсэн телевиз болсон билээ. Энэ хугацаанд   “ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” - ээс  гурван ч  удаа ОНЫ ШИЛДЭГ ТЕЛЕВИЗ шагналыг хүртэж,   Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор” наадмаас  арван найман “Алтан шонхор” - ын уран бүтээлчдийг төрүүлжээ.  Түүнчлэн  Оюуны өмчийн   байгууллагаас “ Оюуны өмчийг дээдлэгч “ хамт олноор шалгарч, нийтлэл нэвтрүүлгийн бодлогодоо албан  ёсны эрхтэй” контент” - ийн бодлогыг нэвтрүүлсэн. 
“Афин”, “ Торино” ,“ Бээжин “, “ Лондон” ,“ Сочи”, "Пёнчан", "Токио"   зэрэг  дэлхийн өндөр үнэтэй   шууд нэвтрүүлгүүдийг худалдан авч үзэгчдийн хүртээл болохын зэрэгцээ,    Монгол уран бүтээлчдийнхээ  бүтээлийг дэмжиж  албан ёсны эрхээр бүтээлийн худалдан авч олон түмэнд хүргэж байна.  
Манай хамт олон  2013 онд  11 давхар  телевизийн зориулалт бүхий барилгыг ашиглалтанд хүлээн  авч, тоон системийн технологийн шинэчлэлийн ажлыг цогцоор  нь хийж, энэ  салбартаа  хөрөнгө оруулалтыг  даацтайгаар хийж чадсан.  
 
 
 ТВ5 телевизийн мэдээллийн  “ Цаг “ хөтөлбөрийн баг  хамт олон л гэхэд  мэргэжлийн байгууллагынхаа дээд шагналыг удаа дараа  хүртэж, оны шилдэг сэтгүүлчдийг төрүүлсэн төдийгүй төрийн дээд шагналаар шагнагдсан уран бүтээлч, сэтгүүлч, зураглаачдын багийг бүрдүүлж чаджээ.  
ТВ5 телевизийн хамт олны уриа “ Монгол  улсаа хөгжүүлье”  . Энэ уриагаа бид түүчээгээ болгож,  спорт, урлаг,   нийгэм , эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт ч  бүтээгчдийг,  тэргүүлэгчдийг төрүүлэх зорилт тавьсан.  Үүний үндсэн дээр   жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих  “ Монгол  Улсаа хөгжүүлье” төслийг  5 жил , “ Үйлдвэрлэлийн алтан үе” төслийг  5 жил хэрэгжүүлж,  Монголд жижиг дунд үйлдвэрлэлийн сууриудыг бат бөх болгох, үйлдвэрлэлийн төслийн шинэ санал санаачлалгыг өгөх чиглэлд бодлогоо чиглүүлж ирсэн. 
Өв соёл  уламжлалыг дээдлэн  “ Хамгийн хамгийн “ шоу нэвтрүүлгийг анх удаа телевизийн уран бүтээл болгон  гаргаж,  улс орны өнцөг булан бүрт  суугаа  ардын авьяастнуудын   авьяас билгийг сурталчилж,    мэргэжлийн  яамдын зөвлөгөөгөөр нийтэд хүртээл болголоо. 

 МЕНЕЖМЕНТИЙН БАГ

Бид чадварлаг менежментийн багаараа бахархдаг

 

Э.ЭНХЦЭЦЭГ

Гүйцэтгэх захирал
 

 

Ө.ОТГОНБААТАР

Ерөнхий редактор
   

Г.УУГАНЧИМЭГ

Ерөнхий менежер

 

Б.МӨНХБАТ

Нэвтрүүлгийн албаны дарга
 

 

А.БОЛДСАЙХАН

Улс төр, мэдээллийн албаны дарга
   

Н.СОДЖАРГАЛ

Захиргаа, хүний нөөцийн албаны дарга
   

 

Б.ДОРЖХАНД

Кино албаны дарга
   
         

 

И-мэйл хаяг:

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Утас:

7011 0328

 Хаяг байршил:

Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө, ХУД,

2-р хороо (АНУН төвийн замын эсрэг талд)