Топ мэдээнүүд
АН-ын дарга С.Эрдэнэ дайны гэмт хэрэгтнүүдтэй Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар хамтарсан байж болзошгүй асуудлыг АНУ, Европын холбооны хуулийн байгууллагаар шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдлээ. 2021 оны 2 сард Оросоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр халхавчлан 2 сая доллар жийп машинаар оруулж ирснийг газар дээр нь илрүүлсэн мэдээлэл гараад таг чиг болсон. АН хууль хяналтын байгууллагад хандсан ч, өнөөдрийг хүртэл хариу байхгүй байгаа тул хил дамнасан мөнгө угаалтын энэ хэргийг олон улсад тушаахаар шийджээ.
Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр дөрвөн цаг гаруй хуралдаж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Бензины үнэ өссөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш улам чангарч байна гээд эрх баригчдаас асуух асуулт их байлаа. Намын бүлэг өнөөдөр засгийн газрын сайд нарыг дуудаж энэ талаар мэдээлэл авснаас гадна, цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгаа сэргээх ажлын төлөвлөгөөний талаар ярилцсан байна.
Ардчилсан нам хоёр хуваагдаад удаж байна. Нам нэг байх үед даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ардчилсан намын нэг хэсэг энэ цаг үед даргын сунгаа явуулж эхэлсэн. Энэ сонгууль бүхэлдээ хууль бус, хуурамч гэдгийг С.Эрдэнэ дарга мэдэгдсэн байна. Мөн даргын сонгуульд нэр дэвшсэн Батсуурь, Баттулга болон зохион байгуулж буй хүмүүсийг Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагад хандана гэдгээ онцоллоо.
Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний зээл авцгаасан нь ил болоод байгаа юм. Тэгвэл хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын редакц өөрсдийн мэдээллээ нэгтгэн Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд хүргүүллээ. Мөн их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй гишүүддээ хариуцлага тооцохыг шаардсан байна.
С.Эрдэнэ даргатай Ардчилсан Нам ээлжит бус их хурлаа зарлалаа. Орон нутгаас сонгогдсон 1300 гаруй төлөөлөгч оролцож намын ирээдүйн хувь заяаны талаар ярилцсан байна. Нам дотроо хуваагдаж хоёр нам болоод байгааг нэгтгэж үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж эхлэх улс төрийн намын тухай хуульд өөрсдийн дүрэм журмыг нийцүүлэх нь зүйтэй гэдгийг намын гишүүд дэмжсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкны зээл зорилгоосоо хазайж улс төрчид болоод нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлснээр 1.8 их наяд төгрөг чанаргүйдэж эрсдэлд орсон. Хөгжлийн банк одоогоор дампуурах эрсдэлд хүрч санхүүгийн нөхцөл байдал -240 тэрбум төгрөгт хүрснийг Монголбанкны шалгалтаар тогтоогоод байна. Үүнээс гадна ирэх онд олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 800 сая ам долларын бонд эргэн төлөгдөх хувиартай. Хөгжлийн банкны өрийг засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Өнөөдөр "Тэдний өрийг бид төлөхгүй" хэлэлцүүлэг болж зээлдэгчдийн өрийг нэн даруй төлүүлэх, хэрхэн хариуцлага тооцох асуудлуудыг хөндлөө.
Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцов. Төлөөлөгчдийг Ковид-19-н шинжилгээнд хамруулан, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Өнөөдөр Даваа гараг УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан Намын бүлэг даргын асуудлаа Их хурлын чуулганы үеэр хөндсөн. Тэд хоёр хуваагдаж хоёр даргатай болоод байгаа юм. Өнөөдөр бүлгийн мэдээллийн үеэр ч намын бүлгийн гишүүд хоёр хуваагдан мэдээлэл хийлээ. Нэг нь бүлгийн дарга солигдсон гэж үзсэн бол нөгөө талд нь тийм зүйл байхгүй гэж няцаалаа.
Харин Улсын их хурал дахь МАН-ын бүлэг засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ хуулиар тэтгэвэр өвлөгддөг болохоос гадна суурь тэтгэврийн хэмжээ шинэчлэгдэх юм. Олон өөрчлөлт орж байгаа томоохон хуулийн төслийг Монгол Ардын Намын бүлэг хүлээн авах нь зөв гэж үзлээ.
Ажлын эхний өдөр Улсын их хурал дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Сөрөг хүчин Ардчилсан нам эрх баригчдын бодлого шийдвэрт хяналт тавих үүрэг хүлээдэг. Тэгвэл сөрөг хүчин шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарцуулах хөрөнгө хэт үрэлгэн байгааг шүүмжилсэн байна. Эдийн засгаа сэргээхээр зоригтой алхам хийх нь зөв. Гэхдээ маш өндөр зардал гаргах гэж байгаа нь тохиромжгүй байгааг онцоллоо.
Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учраас цар тахлын эсрэг богино хугацаатай хуулийг зургаан сараар сунгах санал оруулсан. Эрх баригч Монгол Ардын Намын бүлэг энэ саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ дарга нарын хөрөнгө мөнгө шууд зарцуулах болон албан тушаалтны томилгоо хийхийг зөвшөөрсөн зүйл заалтыг эргэн харахаар болжээ. Мөн хуульд тусгагдсан иргэдэд үзүүлэх зарим эдийн засгийн дэмжлэг үргэлжлэхээр болж байна.
МАН- ын бүлэг Цар тахлын хуулийг 6 сараар сунгаж ЗГ-т өнөөгийн эрхийг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Ирэх сард болох МАН-ын их хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн: "32 тэрбум төгрөгийн өртөгтэй Богд зонховын цогцолбор барих асуудлыг УИХ оруулж ирсэн асуудал биш. Засгийн газар оруулж ирсэн.
Ардчилсан намын их хурлаар О.Цогтгэрэлийг намын даргаар дахин сонгож Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүллээ.
Ардчилсан намын их хурлаар О.Цогтгэрэлийг намын даргаар дахин сонгож Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүллээ.
Ардчилсан нам Онц их хурлаараа эвлэрч чадах уу?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр хоёр гишүүнээ хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд олонхи нь санал нэгдэн бүлгийн даргаа суудлаас нь буулгаж байна гэж мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын гишүүнчлэлээс УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг дөрвөн жилийн хугацаатайгаар намаас хассан тухай Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг танилцууллаа.
УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар саналаар илүүрхэж УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
Ардчилсан нам нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүллээ.
АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшиж байгаа Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, М.Тулгат, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Маргааш сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Ингээд 28-ны цахим сонгууль явагдана.