Байгууллагын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байгууллагын иж бүрэн чадавхитай боловсон хүчнээр хангах, ажиллагсдыг тогтворжуулах, сэтгэлтэй ажиллагсдыг төлөвшүүлэх
- Тогтвортой ажлын байр
- Хүний нөөцийн тогтвортой байдал
- Гадаад мэргэжилтний урт хугацааны сургалт
- Мэргэжлийн өсөлт хөгжил
Байгууллагын ажиллагсдыг урт удаан хугацаанд тогтвортой ажлын байраар хангах бодлого барьж,ажиллагсадтай 3-5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Мөн олон улсын жишигт нийцсэн боловсон хүчинтэй болохын тулд хамтран ажилладаг Ази, Европын телевизүүдийн холбоогоор дамжуулан онлайн болон хилийн чанад руу явуулах сургалтанд хамруулдаг.