Топ мэдээнүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс чанамлын “Еден”ХХК-д ажиллалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

17 дугаар жарны Үзэсгэлэн бологч хэмээх Усан Туулай жилийн босгон дээр  салбар салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон бусад албаныхан улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзлаа.

Цэнд-Очирын Цогтбаатарт Гавьяат тамирчин цол хүртээлээ

Очирхүүгийн Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ

Бямбын Жигжидэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Дашзэвэгийн Нанжаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал хүртээв.  

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Их эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олгохоор боллоо.

Профессор Уэдерфорд 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдож,  20 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдэж олон орны уншигчдын хүртээл болжээ. Монголын талаар гарч байсан ямар ч номуудаас илүү их хэмжээнд олон уншигчдын хүртээл болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.

Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Төрийн наадмын дуу хоолой Г.Чулуунбат, Г.Отгон нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.

Цар тахлын хүнд үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь суурин төлөөлөгчдийн газар чухал үүрэг гүйцэтгэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон. ДЭМБ ямагт тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархаж байгаагаа хэлсэн юм.                    

Төрийн хүндэт харуул ордны их хаалганд ёслол хүндэтгэлтэйгээр алдарт ээжүүдээ угтан авлаа. Ерөнхийлөгч "Миний ээжийн энгэрт гялалзаж байсан одонг Монголын сайхан ээжүүдэд гардуулж өгч байгаадаа бахархаж байна" гэсэн сэтгэлээс гарах сайхан үгээр энэ өдрийг эхлүүлсэн байна. Өнгө өнгийн дээлээр гангарсан үзэсгэлэнт ээжүүд Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одон хүртэж, төв талбай өнгө өнгийн цэцэгст хучигдсан дүр зураг өнөөдрийн тод өнгө байлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр өглөө Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Засгийн газрын сайд нар, Улсын их хурлын зарим байнгын хороодын дарга нарыг цуглуулан уулзлаа.

Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа.

Өнөөдөр жилд нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 52 литр байна. Ард иргэдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр байгааг бууруулах ажлыг ерөнхийлөгч санаачлаад байна. Төрийн тэргүүн өнөөдөр засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргалаа. Согтууруулах ундааны градусыг бууруулах, татварыг нэмэх, архинаас олох орлогыг эрүүл мэндийн салбарт зориулах зэрэг чиглэлүүд багтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

Маргааш казах түмний хаврын баяр буюу Наурызын баяр тохионо. Дэлхийд гайхагдах өвөрмөц соёл ёс заншил, казах ястны хоол, баярын ширээний онцлогийг эндээс харж болдог юм. Исламын шашинтай ард иргэдийн маань хамгийн том баяр тохиож байгааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн салбартаа өндөр амжилт үзүүлсэн эрхмүүдэд төрийн өндөр дээд одон медаль гардууллаа.

Таштуаны Ауезийг “Монгол Улсын Гавьяат нисгэгч” цолоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол - Бригадын генерал цолыг хүртээлээ.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 10 жилээр бага байгаад “архи” голлон нөлөөлж байна.

Жил бүрийн энэ өдөр болдог "Алдарт эхийн одонт ээж" нэртэй хүндэтгэлийн чуулган төрийн ордонд боллоо. Олон зуун ээж эхийн алдар одонгоо зүүн, хүндэтгэлийн суудалд морилжээ. Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн. Тэрээр эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол тэгш оролцоо, тэгш эрхийн тухай ойлголт. Өрх гэр, улс орныхоо чухал салбарт түүчээлж байгаа охид бүсгүйчүүдээ эрчүүд бид хайрлаж бас ёс жудагтай байхыг санууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн салбартаа өндөр амжилт үзүүлсэн эмэгтэйчүүдэд төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Багш, жүжигчин, оёдолчин, цэргийн албан хаагч, эмч гээд салбар бүрийн эмэгтэйчүүд багтсан байна. Баярын өдөртөө дахин баяр нэмж, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн бүсгүйчүүддээ үзэгч таныг уулзуулъя.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон ээж, эхчүүд төрийн дээд одон медаль хүртэх юм.

Үндэсний спортын анхдугаар их чуулган төрийн ордонд эхэллээ. Манай улсад олон зуун жилийн түүхтэй өв соёл, үндэсний спорт олон бий. Харин энэ цаг үед үндэсний спорт ёс жудгаа алдаж, ард түмний хайр ивээлээр бий болсон тамирчид нь хүндэтгэл даахаа больж эхэлснийг Төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс хэллээ. Цаашид үндэсний спортоо энэ хэвээрээ хадгалан үлдэхийн тулд чангахан хууль дүрэмтэй болох шаардлагатайг ч сануулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Дамдины Бальдирт Байгаль орчны Гавьяат ажилтан цол хүртээлээ.

Бямбадоржийн Лувсангончигт Гавьяат малчин цол хүртээлээ.

Балчинжавын Ангирмаад урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан байна.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ч.Дашдэмбэрэл, Гавьяат хуульч Н.Жанцан нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил тууштай ажилласан эрхмүүдэд төрийн дээд шагнал гардууллаа. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой цар тахлын хүнд үед тохиож байгааг онцлоод хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа салбарын бүхий л мэргэжилтнүүдэд баяр хүргэсэн юм.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол боллоо. 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жил, нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлин гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан Чойгонжавын Чадраабалд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Доктор, профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Шаравын Гунгаадоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Шинэ оны босгон дээр Архангай аймгийн Ихтамир сумын малчин Ц.Доржсүрэн 52 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 16 наснаасаа нэгдлийн мал маллаж эхэлсэн Ц.Доржсүрэн 52 жил тасралтгүй сарлаг маллаж байна.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч, Төрийн соёрхолт, доктор, профессор А.Нота Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, вирусологич П.Нямдаваа Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн билээ. 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн удирдагч нарт танилцууллаа.

У. ХҮРЭЛСҮХ: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар зорилтоо ахиулан тодорхойллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хүүхдийн төлөө фондыг сэргээн, Хүүхдийн төлөө сан байгуулах санаачилга гаргаж байсан юм. Тухайн үед хамгийн их хэл ам дагуулдаг, хууль бус наймаа болсон автомашины “азын” гэгдэх дугаарыг дуудлагаар худалдаж, орлогыг нь энэ санд төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байлаа. 

У. ХҮРЭЛСҮХ: Уудам сэтгэж, томыг мөрөөдөн, алсыг зорьж яваарай!

Аймаг, сум бүрээс жил бүр 504 хүүхдийг гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна.

Ирэх онд Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ ойг хоёр улс хамтран тэмдэглэхээр боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ уулзалтын эхэнд тодотголоо.

Манай улс 1994 оноос генерал цолыг бий болгож хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Энэ хүрээнд төрийн тусгай албанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол хүртээлээ.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдлуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид саналаа өглөө.

Тэрээр Баянзүрх дүүргийн 48-р сургуульд өглөөний 7:30 цагт саналаа өгчээ. Түүний сонгуулийн штабаас саналаа хэзээ өгөх мэдээллийг олон нийтэд урьдчилан зарлаагүй юм. Нэр дэвшигчийн тухайд иргэд олон нийт сонгуульдаа идэвхтэй оролцож, нам эвслүүд зөв шударга өрсөлдөхийг уриаллаа.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. 

Монгол уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, залуу хойч үедээ малч ухааныг өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ.

Өдөр ирэх бүр цөлжиж буй Монгол Улсын говь хээрийн бүсийг ойжуулах, цөлжилттэй тэмцэх үйлсийг манлайлан оролцож, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

Өнгөрсөн оны 12 р сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёр заалт үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц дүгнэлт гаргасан. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч энэ оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Тэгвэл төрийн тэргүүн энэ сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  бүхэлд нь хориг тавьсан нь цаг хугацааны хувьд хожимджээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор сөрөг хүчин болоод зарим хуульчид сонгуулийн хуулийг эрх баригч нам нэр дэвшигчдээ зориулан өөрчилсөн гэх асуудлыг сөхсөн. Тэгвэл хэдий УИХ-д олонх хэдий ч үндсэн хуулийн заалтыг хасч ерөнхийлөгчийн сонгуулийн  хууль өөрчилсөн зүйл огт байхгүйг гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн гаргасан хатуу хөл хорио тогтоохгүй байх уриалгыг дэмжиж, Засгийн газарт санал хүргүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүртээлээ.

онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.