Борис Жонсон Их Долоогийн уулзалтад нэгджээ

Улс төр

Лондон хотноо болж байгаа Их Долоогийн бүлгийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нэгдсэн байна.

Их Долоогийн бүлгийн улс орнуудын төр засгийн тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт ирэх 6-р сард болох юм. Тиймээс энэ удаад Лондод хуран цуглаад байгаа Их Долоогийн бүлгийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг ирэх 6-р сард болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл гэж хэлж болох юм. Борис Жонсон Их Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын ерөнхий санал шүүмжид оролцож байр сууриа илэрхийлэн, улс орнууд цар тахлын дараах хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэжээ.