ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.14/ Наран ургах, шингэх 5:15-20:22

Зурхай
2021.05.14, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.14, Баасан гараг
Наран ургах шингэх: 05:15-20:22
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.