ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.25/ Наран ургах, шингэх 5:03-20:36

Зурхай

2021.05.25, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2021.05.25, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05:03-20:36
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.