ЕХ-НЫ УЛС ОРНУУД COVID-ЫН АЯЛАЛЫН СЕРТИФИКАТ ГАРГАНА

Ковид-19 /дэлхий/

ЕХ-ны улс орнууд COVID-ийн сертификат олгох асуудлаарх хууль тогтоомж баталжээ. Ингэснээр цар тахлын эсрэг вакциндаа хамрагдсан иргэд ЕХ-ны улс орнуудаар сертификатаа үзүүлэн чөлөөтэй аялах, зорчих боломжтой болно.

ЕХ-ны тэргүүлэгчид аяллын COVID-ын үеийн сертификат гаргах тухай хуулийг батлан гарын үсэг зуран нэгджээ. Европын улс орнууд хүн амаа цар тахлын эсрэг идэвхтэй вакцинжуулж байгаа учраас аялал жуулчлалын салбараа сэргээх, мөн иргэдийн чөлөөтэй зорчин явах эрхийг сэргээх үүднээс вакциндаа хамрагдаж, дархлаажуулалт хийлгүүлсэн хүмүүст зориулан ийнхүү шийдвэрлэжээ.

ЕХ-ны иргэдэд ирэх 7-р сарын 1-нээс эхлэн COVID-ийн сертификат олгож эхлэхээр төлөвлөж байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен түүнчлэн ЕХ цаашид ч хүн амаа вакцинд идэвхтэй хамруулахын зэрэгцээ дэлхийн ядуу буурай улс орнуудад, тэр дундаа Африк тивийн орнуудад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, Африкт вакцины үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгджээ.