ЮНЕСКО, КАРЕЛИЙН ПЕТРОГЛИФЫГ ДЭЛХИЙН ӨВ СОЁЛЫН ЖАГСААЛТАД БҮРТГЭЛЭЭ

Энтертэйнмент

ЮНЕСКО, Оросын Карелийн Петроглифыг дэлхийн өв соёлын жагсаалтад багтаажээ. Энэ талаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн албаны мэдээлэлд дурьдсан байна.

НҮБ-ын мэдээлэлд “Карелийн Петроглиф нь Фенноскандийн неолитын үеийн түүх соёл, өв уламжлалыг шингээсэн эртний өв” гэдгийг тодотгожээ. Өнөөдөр Оросын нутаг дэвсгэрт 7 мянган жилийн настай 4,600-аад хадны зураг байгаа юм.

Эдгээр нь Онежский нуур болон Цагаан тэнгисийн орчимд байрлах 33 түүхэн дурсгалт газруудад тархан байрлажээ. Хадны сүг зураг, чулуун дээрх зурагнууд нь эртний хүмүүсийн зурсан хүн, амьтан, нар, сар, ан ав хийж байгааг харуулсан, мөн далай тэнгист яваа дүрснүүдийг нэгтгэдэг байна.