Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -29...-34 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41...-43 градус, бусад хэсгээр -34...-36 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -41...-43 градус, өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -41...-43 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.