Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.
2023 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -29..-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...+4 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.