Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
2023 оны 05-р сарын 24-ний 20 цагаас 05-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсэгт баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 28, 29-нд ихэнх нутгаар дулаарна.