Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно.
Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орох тул ноосолсон бог мал осгож болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 07-р сарын 03-ны 20 цагаас 07-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, Алтайн өвөр говиор +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
2023 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 7, 8-нд нутгийн баруун хагаст дулаарна.