Наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна.
Харин төв болон зүүн зүгийн нутгаар ОЖД–ийн орчим, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Мөн 8 дугаар сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.