Боловсрол

Оюутан, сурагчдын хичээл эхэлж номын сангийн ачаалал нэмэгдсэн байна. Цар тахлын нөхцөл байдал номын сангууд заалны дүүргэлтээ 70 хувь бууруулж, хичээл хийх цагийн хязгаарыг 3-аас ихгүй байхаар зохицуулжээ.

Мөн уншсан ном бүрийг халдваргүйжүүлэн ариутгаж сан хөмрөгтөө хийдэг байна. Хичээл сургууль эхлэх болон оюутнуудын  улирлын шалгалтын үеэр номын сангийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед ариутгалын төхөөрөмж хүрэлцэхгүй байх магадлалтай гэж Үндэсний номын сангийн удирдлагууд хэллээ. Заалаар үйлчлүүлж буй уншигчид амны хаалт болон бээлийтэй байх ёстой. Мөн уншлагын танхимд болон коридорт хүн хоорондын зайг баримтлах, тахимд хоол хүнс идэхийг хориглох шаардлага тавьж байгааг мэдээллээ.