911 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдвар өмнөх өдрийнхтэй харьцуулахад 274 тохиолдлоор буурсан байна.  Мөн орон нутагт бүртгэгдэх халдварын тоо буурчээ.  911 халдвар бүртгэгдсэний Эдгээрийн 823 нь УБ хотод байгаа бол 88 нь орон нутагт бүртгэгдлээ.  Гэвч хоёр нас баралт бүртгэгдсэн юм.  Тодруулбал, 60, 36 настай хоёр эрэгтэй нас баржээ.

Нийслэлийн хэмжээнд 39 эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 4956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2,4 хувь нь маш хүнд биеийн байдалтай байна.  Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Төв аймгуудад халдвар хамгийн их бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймагт 15, Төв аймагт 14 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь орон нутагт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар гэсэн найман аймагт халдвар бүртгэгдсэнгүй.