Зээлтэй сувилагч нарын зээлийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Эрүүл мэнд

Цар тахлын үед сувилагч нарын үүрэг, иргэдэд үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал өссөн гэдгийг албаныхан хэлж байна. Тэд гэртээ тусгаарлагдсан, хавьтал болсон иргэдэд заавар зөвлөгөө өгөх, өдөр тутамд биеийн байдлыг хянах, иргэдээс шинжилгээ авах, дархлаажуулалтад хамруулах зэрэг олон ажил хийхийн зэрэгцээ өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Өрхийн сувилагч нар ажлаа хийх явцдаа халдвар авсан тохиолдол 100 гаруй болсон байна. Өндөр эрсдлийн дунд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тэднийг жил бүрийн энэ өдөр алдаршуулдаг. Олон сувилагчдын өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Энэ жилийн олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан гавьяат сувилагч төрүүлэхээ Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн байна. Мөн зээлтэй сувилагч нарын зээлийн асуудлыг шийдвэрлэхээр болсон тухай салбарын сайд С.Энхболд мэдэгдлээ.