Улсын хэмжээнд 1 сая 810 мянган хүн вакцины эхний тундаа хамрагдсанаас 0,45 хувь нь халдвар авчээ

Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 8133 хүнээс шинжилгээ авахад 519 хүнээс халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас 5 нь эмнэлгийн салбарын ажилтан бол Улаанбаатар хотод 461, орон нутагт 52 тохиолдол нэмэгдсэн байна. Мөн Энэтхэг улсаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Хоногт халдварын нэн хүнд оноштой 8 хүн нас барснаар нийт нас баралт 235 болж нэмэгдлээ.  Харин хоногт 805 хүн бүрэн эдгэрсэн таатай мэдээ байна.

Халдварт өртсөн иргэд гэрээр дур мэдэн эмчилснээс үүдэлтэй хүндрэх улмаар нас барах эрсдэл ч гарч байгаа. Тиймээс шинж тэмдэг илэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад нэн даруй хандахыг албаны хүмүүс зөвлөж байгаа юм. Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд 1 сая 810 мянга гаруй хүн эхний тунгаа авсан бол 685 мянган хүн бүрэн тундаа хамрагдаад байна. Эхний тунгаа авсан иргэдийн 0,45 хувь нь халдварт өртжээ. Халдварт өртсөн иргэд маш хөнгөн тусаад хурдан хугацаанд эдгэрч байгааг онцоллоо.