Орон нутагт зорчиж байхдаа халдвартай нь батлагдвал тухайн аймгийн эмнэлэг хүлээн авахгүй

Эрүүл мэнд

1510 тохиолдол бүртгэгдснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 131,121 боллоо. Харин сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харамсалтай нь цар тахлын хүндрэлийн улмаас 18-93 насны есөн иргэн нас баржээ. 18 настай иргэн нь хавдартай байсан бөгөөд коронавирус хавсарч нас барсан байна. 

Халдварын тохиолдол өнөөдөр бага зэрэг буурсан. Гэсэн ч иргэд тайвширч болохгүй гэдгийг ЭМЯ-аас анхаарууллаа. Тэр тусмаа амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрсдэл үүсч байгааг санууллаа. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаад халдвартай нь тогтоогдвол өөрийн харьяа эмнэлэгтээ ирж эмчлүүлэхийг зөвлөлөө. Хөдөө орон нутагт халдварын тархалт эрчимтэй хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт Сэлэнгэ аймагт 72, Хэнтий 50, Говь-Алтай 60, Баянхонгор 57, Ховд 55 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс иргэдийг эрсдэл өндөртэй, халдварын тархалт их байгаа аймаг руу зорчихгүй байхыг ЭМЯ-аас уриаллаа.