Өнгөрсөн хоногт 1,920 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт Улсын хэмжээнд 1,920 коронавирусийн тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.  Харин сүүлийн 24 цагт цар тахлын улмаас 15 хүн нас баржээ. Эдгээр нь 21-ээс дээш насны иргэд байна. 

 

  • 1,053 нь Улаанбаатар хотод,
  • 867 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,069 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.