Омикрон хувилбарт дархлаа султай хүмүүс өртөж байна

Эрүүл мэнд

ЭМЯ-аас шинэ мутаци хувилбартай холбоотой мэдээллийг өглөө. 

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О. Батбаяр: “ӨАБНУ-ын эрдэмтэд дельта вирусээр өвчилсөн хүн дахин омикрон хувилбараар өвдөх эрсдэлтэй байгааг тогтоосон. Омикрон мутаци нь дархлаа султай хүний биед үүсдэг болохыг мөн онцолсон байна.

Одоогийн байдлаар дэлхийн 25 улсад омикрон хувилбар бүртгэгдээд байгаа юм.

ДЭМБ-аас эрсдэлд суурилсан хориг тавихыг зөвлөж байна. Улс орон болгон хөл хорио тогтоох бус хамгийн эрсдэл ихтэй байгаа улсууд хориг тавихыг зөвлөж байгаа юм. Модерна, Пфайзер компаниуд шинэ хувилбар руу чиглэсэн вакцин бүтээхийн төлөө ажиллаж эхэлсэн байна.

Омикрон халдвараас хамгаалах судалгааны үр дүн эхнээсээ гарч байна. Үүнд вакцины III тунд хамрагдах мөн II тундаа сүүлийн нэг сарын хугацаанд хамрагдсан бол мутаци хувилбараас 90 хүртэл хамгаалж байгаа үр гарсан” гэлээ.