Омикрон хувилбарын шинж тэмдэг хөнгөн байгаа ч вакцингүй иргэдэд эрсдэлтэй байна

Эрүүл мэнд

Омикрон хувилбарын эмчилгээ, оношилгоо, өвчлөлийн явц, шинж тэмдэг зэргийг дэлхий дахинд судалж байна.

Шинж тэмдгийн хувьд хөнгөн байгааг мэдээллээ. Энэ нь омикрон хувилбар хамгийн их тархсан Өмнөд Африк улсын иргэдийн дунд хийсэн судалгаанд тулгуурласан дүн мэдээ юм. Дэлхийн улс орнууд омикрон хувилбараар өвчилсөн тохиолдлын хүндрэл, нас баралтыг судалж байгааг ЭМЯ-аас тодотголоо. 

Хамгийн эрсдэлтэй нь халдварлах чадвар эрс нэмэгдсэн байна. Тэр тусмаа вакцингүй иргэд, 12-оос доош насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд хамгийн эрсдэлтэй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Улс орнууд омикрон хувилбар тархсантай холбоотойгоор хилээ хаах арга хэмжээг авч байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаадын улс оронд гацах эрсдэл байгааг санууллаа. Тиймээс вакцингүй, ахмад настан, бага насны хүүхдийг гадны улс руу зорчихгүй байхыг ЭМЯ-аас анхаарууллаа.