Баянзүрх дүүргийн иргэд вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 32 мянга гаруй иргэн вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд 2 сая 60 мянган хүн вакцинд хамрагдах ёстойгоос 1 сая 824 мянган иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Харин огт вакцин хийлгээгүй 300 мянга орчин иргэн байгаа тул дээрх иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа
Нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн иргэд вакцинд хамрагдах идэвх хамгийн сайн байгааг мэдээлж байна. Харин орон нутагт дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч Увс болон Хөвсгөл аймгийн иргэдийн идэвх хамгийн муу байгааг хэллээ.
Дархлаажуулалтад идэвх муутай хамрагдаж халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй бол дахин хөл хорионд орж халдвар нэмэгдэх эрсдэл их байгааг онцоллоо.
Улсын хэмжээнд 300 мянган хүн огт вакцин хийлгээгүй байна.