Сүүлийн 24 цагт 6237 хүнээс шинжилгээ авч, 653 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс нийслэлд хотод 625 нь орон нутагт 28 тохиолдол бүртгэгджээ. Нийслэлд илэрсэн 625 тохиолдол нийслэлийн зургаан дүүргийн 160 орчим хорооноос илэрсэн байна. Мөн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Нэн хүнд гэсэн оноштой эмчлүүлж байсан хоёр иргэн коронавирусын халдвараар нас баржээ.
Харин сүүлийн 24 цагт 533 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр манай улсад коронавирус тусаад бүрэн эдгэсэн хүний тоо 48 мянга 674 болж байна. Харин орон нутагт 28 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Үүнээс Булганд-3, Орхон-12 , Төв-9, Архангай-2 , Ховд-2 тохиолдол бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн өндөр халдварын тоо бүртгэгдсэн нь аймаг нь Орхон, Төв аймгууд байна. Харин бусад аймгуудад халдварын тохиолдлууд харьцангуй буурч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.