50-64 насны иргэд вакцинжуулалтад идэвхгүй оролцож байна

Ковид-19 /дотоод/

Өчигдрийн байдлаар 12,573 хүнийг вакцинжуулсан байна. Харин  Өмнөговь аймагт 1613 хүнийг дархлаажуулжээ. Ийнхүү 223,440 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

Ингэхдээ 8 үе шаттайгаар дархлаажуулж байгаа. Үүнээс хамгийн идэвхтэй хамрагдсан нь эрүүл мэндийн байгууллагын ажилчид байна. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын 98 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Харин 50-64 насны иргэд вакцинжуулалтад идэвхгүй байгааг ЭМЯ-наас онцоллоо. Тиймээс дархлаажуулалтын ажилд идэвхтэй оролцохыг иргэдэд уриаллаа. Харин энэ долоо хоногоос 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийг дархлаажуулалтад хамруулж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ