Сүүлийн үед Ковид-19 цар тахлаар өвчилсөн иргэдийн биеийн байдал хүндэрч байгааг албаныхан хэлж байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудын хөнгөн хэлбэрийг гэрээр, хүнд хэлбэрийг эмнэлгийн тусгаарлалтад шилжүүлж байгаа.
Одоогоор зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд аваад байгаа юм. Харин тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 11 зочид буудалд 932 ор бэлтгэж тусгаарлахаар байна. Мөн нэмэлтээр дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байна.