Дотоодод халдвар тархснаас хойшхи хамгийн өндөр тохиолдол бүртгэгдлээ

Ковид-19 /дотоод/

Шинээр 285 тохиолдол батлагдлаа 

Сүүлийн 24 цагт нийт 13,456 хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 285 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан 285 тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Шинээр Завхан, Баянхонгор аймагт тус бүр нэг, Дорноговь, Архангай, Төв аймагт тус бүр хоёр, Орхон аймагт 3, Дархан-Уул аймагт долоон тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5895. Үүнээс дотоодын халдвар 5359 тохиолдол болсон байна. Зөвхөн Улаанбаатар хотод 4917 тохиолдол батлагдаад байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1169 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрт хөнгөн 1169, хүндэвтэр 195, хүнд 21, маш хүнд 6 хүн байна. Халдварт 25-44 насны эрэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Харин 60-аас дээш насны өвчтөнүүдийн өвчлөл хүндрэх бүр цаашлаад нас барах эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдсэн тохиолдолд Бөхийн өргөө болон спорт зааланд ор дэлгэхээр төлөвлөсөн байна. Одоогоор 1000 гаруй орны нөөцтэй байгаа учраас ойрын хугацаанд нэмэлтээр ор дэлгэхгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох. Тиймээс нийгмийн харилцаагаа багасгах, халдвар хамгааллын дэглэм сахихыг албаныхан сануулж байна.  

ШУУД ҮЗЭХ