Сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 481 тохиолдол батлагдлаа. Шинээр Ховд аймагт 2 тохиолдол илэрснээр 15 аймагт халдварын голомт бүртгэгдэж байна. Халдвар нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүндэрч байгаа иргэдийн тоо нэмэгдэж эхэллээ. Маш хүнд гэдэг ангилалд 1-3 иргэн л багтдаг байсан бол өнөөдрөөс 10-12 болж өслөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1776 хүн хэвтэн эмчлүүлж байна.
ШУУД ҮЗЭХ