Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 266, орон нутагт 128 халдвар бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 20,489 шинжилгээ хийхэд шинээр 394 тохиолдол илэрлээ. Ингээд манай улсад нийт 8841 тохиолдол бүртгэгдээд байна. Харин 150 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Өнөөдөр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод халдвар авчээ. Шинээр илэрсэн 394 тохиолдлын 266 нь Улаанбаатар хотод, төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн байна. Бусад тохиолдлууд 16 аймагт бүртгэгдээд байна.