Сүүлийн 21 хоногт Мьянмар Улс руу зорчсон урт болон богино хугацаат бүх зорчигчдыг Сингапур руу нэвтрэх, дамжин өнгөрөхийг хүртэл хориглолоо. Учир нь Мьянмарт коронавирусний нөхцөл байдал хүндэрч байгаа учраас 7 сарын 15-ны 23:59 цаг хүртэл ийнхүү шийдвэрлэснээ Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Ковид-19 /дэлхий/
Тайланд: Бангкокт коронавирусний эсрэг хатуу хөл хорио тогтоожээ
Тайландад Алфа, Дельта хувилбарын халдвар хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас 10 сая гаруй хүн амтай нийслэл хотдоо 7 сарын 12-ны Даваа гарагаас хатуу хөл хорио тогтоосон байна.
Малайз Улсад шинэ коронавирусний тохиолдол 24 цагт 8574, нас баралт 102 бүртгэгджээ
7 сарын 12-ны Даваа гарагт Малайзид 8574 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс бага зэрэг буурсан үзүүлэлт гэнэ.
АНУ: Ковид-19 вакцинд бүрэн хамрагдсан Америкчууд нэмэлт тунг тариулах шаардлагагүй
7 сарын 12-ны Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн ажилтнууд вакцин хөгжүүлэгч Файзертай уулзсны дараа бүрэн тундаа хамрагдсан Америкчууд нэмэлт вакцин хийлгэх шаардлагагүй гэж мэдэгджээ.