ДЭЛХИЙ НИЙТЭД НИЙТ ВАКЦИНЫ 0.3 ХУВЬ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДАД НООГДОЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар бүрэн тунгаа авсан 770 гаруй мянган иргэний 0.45 хувь халдвар авсан байна. Гэхдээ маш хөнгөн буюу хамрын ханиад хүрэх төдийд өвдөж байгааг Эрүүл мэндийн яамнаас хэллээ. Тиймээс дархлаажуулалтад эрчимтэй хамрагдах нь маш чухал гэдгийг онцолж байна. Мөн дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа нийт вакцины ердөө 0.3 хувь нь хөгжиж байгаа орнуудад ноогдож байна гэх судалгаа гарчээ. Учир нь вакциныг өндөр хөгжилтэй орнууд олноор нь худалдан авч нөөцлөх тохиолдол гарч байгаа юм байна. Хөгжиж байгаа орнуудаас дархлаажуулалт хамгийн сайн хийж байгаа нь манай улс байгааг албаны хүн мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ: