Хан-Уул дүүргийн долоон өрхийн эрүүл мэндийн төв 400 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо

Үйл явдал

Хан-Уул дүүргийн алслагдсан долоо хорооны өрхийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүргэлээ. Цар тахлын эгзэгтэй цаг үед алслагдсан хороодын иргэдэд өрхийн эмнэлэг нь бүх тусламжийг цаг алдахгүй үзүүлдэг байхад Хан-Уул дүүрэг онцгой анхаарч байгаа юм. Өнөөдрөөс тоног төхөөрөмжүүдийг өрхийн эмнэлгүүдэд суурилуулж, маргааш гэхэд үйлчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.

Хан-Уул дүүргийн Нисэх, морин, Био, Шувуун фабрик зэрэг алслагдсан 7 хороодын өрхийн эрүүл мэнд Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг НИТХ төлөөлөгч Алдаржавхлан, Мягмар гардуулан өглөө.

Тухайлбал, ХУД-ийн 12-р хороо энэ жил шинэ өрхийн эмнэлэгтэй болсон байна. Гэвч тоног төхөөрөмжийн дутагдалтай байсан учраас иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан гэлээ.

Харин одоо шаардлагатай тоног төхөөрөмж хангагдаж байгаа учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болж байгааг хэллээ.

7 өрхийн эрүүл мэндийн төвд хүрч байгаа 400 сая төгрөгийн дээрх тоног төхөөрөмж нийт 70 гаруй мянган иргэдэд Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх юм байна.

Өрхийн эрүүл мэндийн  үйлчилгээ сайжирснаар, дүүргийн, нийслэл улсын эмнэлгийн ачаалал ч буурдаг байна.

Ийнхүү Хан-Уул дүүргийн захын хороодын иргэдийн эрүүл мэндийн асуудалд Нийслэлийн орон нутгийн сангийн хөгжлөөс 400 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдлээ.