269 мянга гаруй хүн дархлаажуулалтад хамрагджээ

Үйл явдал
Халдвар орон нутгуудад гарч эхэлсэн учраас вакцинжуулалтын ажлыг зөвхөн Улаанбаатарт биш аймаг сумдад хийж эхэллээ. Халдвар эрчимтэй бүртгэгдсэн аймгийн иргэд болон бүтээн байгуулалт хийгдэж байгаа халдваргүй аймгийн иргэдэд тарилга эхэлсэн байна. Вакины хүрэлцээ хангамж хангалттай байгаа учраас тарилгыг эрчимжүүлэхэд анхаарчээ.
Улаанбаатар хотод дархлаажуулалтын 41 цэг ажиллаж, иргэдийг вакцинд хамруулж байна. Өчигдөр нийт 12133 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Нийслэлээс гадна зарим аймаг орон нутагт вакцин хийж эхлээд байгаа. Тухайлбал Өмноговь аймгийн 10 суманд дархлаажуулалтын цэг байгуулж, өдөрт 400 гаруй хүнийг хамруулж байна.
АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ШААРДАХГҮЙ
УОК-ын дарга дархлаажуулалтыг эрчимтэй зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Одоогийн байдлаар 50-64, 64-өөс дээш насны иргэд дархлаажуулалтад хамрагдаж байна. Нөгөө талаар шинжилгээний цэгүүдэд урт дараалалт үүсч, халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх хүсэлт тавьж байгаа. Гэвч ийм боломж, хүн хүчний нөөц байхгүй. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн Пи Си Ар шинжилгээний бичиг шаардахгүй байхыг хүслээ.

Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүнд 14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Тиймээс тун хоорондох зай буюу хоёр дахь вакцинаа хийлгэх хүртэл, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхаарууллаа.