Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Зөвлөмж

 

Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. 

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойд хатгуулсны дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг.

Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдлээс хамгаалж чадна. Үүний тулд хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын дорхи материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавьбал илүү сайн. Тэгээд хатгасан нүх харагдаж буй газарт бага зэрэг зүсэлт хийж, цусыг гоожуулах хэрэгтэй.

Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг.

Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана. Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв.

Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаарлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ.

Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.

Эх сурвалж: Монгол орны лавлах