Шинэ жилийн баяраар айл хэсэхгүй байхыг эмч зөвлөж байна

Зөвлөмж

Баярын өдрүүдэд хүүхэд багачуудын идэж байгаа хоол хүнсний хэрэглээнд хяналт тавихыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа энэ үед гэдэсний ханиад гэх өвчин хүрэх магадлал өндөр байдгийг эмч нар санууллаа.    

Шинэ жилийн баяраар айл хэсэх иргэд ихсэх болсон. Цар тахлын үед баяр ёслолыг зөвхөн гэр бүлээрээ, гэртээ тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж, сануулж байгаа. Энэ нь цар тахлын халдвараас сэргийлэхээс гадна бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол эрс нэмэгддэгийг эмч нар хэлж байна. 

Гэдэсний ханиад хүрсэн хүнд илрэх хамгийн эхний шинж тэмдэг бол гэдэс базалж буй мэт өвдөх. Иргэд уг өвдөлтийг “гэдэс өвдөх”-тэй андуурч, буруу эмчилгээ хийх нь элбэг байдаг. Хэвлий хэсгээр халуу оргихоос гадна үе үе хүчтэй хатгаж буй бол та гэдэсний ханиад хүрсэн байх магадлалтай.

Мөн хоолны үнэр авч чадахгүй, дотор эвгүй оргих, хурц үнэр авч чадахгүй, шууд бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хордлоготой андуурч, дур мэдэн гэдэсний эм уулгах арга хэмжээ авдаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандан, тохирсон эмчилгээг хийлгэхийг анхаарууллаа.