2021 онд улсын хилээр 1.3 сая ширхэг электрон тамхи орж иржээ

Зөвлөмж

Залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. Утаат тамхинаас илүү хор нөлөөтэй гэх энэ тамхинд одоогоор эрхзүйн ямар ч зохицуулалт үйлчилдэггүй. 2021 оны байдлаар манай улсад 1.3 сая ширхэг электрон тамхийг импортоор нийлүүлжээ.

Манай улсад тамхины тухай хууль үйлчилдэг ч үүнд залуусын тогтмол хэрэглээ болоод байгаа электрон тамхи хамаарахгүй байгаа юм. Сургууль, цэцэрлэгээс үл хамаарч худалдаалагдах электрон тамхины хор хөнөөлийг эмч нар ч ярьж эхлээд байна. Сургуулийн багш нар ч сурагчид ангидаа татах боллоо гэсэн гомдлыг гаргаад байгаа юм. Өнгөрсөн онд улсын хилээр 1.3 сая ширхэг энэ төрлийн тамхи орж ирсэн байна.

Хууль эрхзүйн зохицуулалтгүй учраас хилээр ямар ч хязгаарлалтгүй нэвтэрч байгааг гаалийн байгууллагаас онцоллоо. 

Электрон тамхийг зарим дүүрэг, аймгийн хэмжээнд хориглож эхлээд байгаа. Электрон тамхи нь өсвөр насны хүүхдийн сэтгэцэд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх зэрэг 20-иод төрлийн химийн нэгдлийг агуулдаг болохыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгдээд байгаа юм.