Зөвлөмж
Коронавируст халдвартай иргэн эдгэрсний дараа биед нь эсрэг биет үүснэ. Энэ нь халдвараас хамгаалагдсан гэсэн үг юм. Гэтэл эсрэг биетийг ПСР шинжилгээ илрүүлж хариу нь эерэг гардаг байна. Өөрөөр хэлбэл бүх албан байгууллага, хотоос орж гарах хөдөлгөөн ПСР шинжилгээ нэхэж байгаа цаг энэ үед эдгэрсэн иргэд нийгмийн харилцаанд хэрхэн оролцох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн давтан шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд ажил хөдөлмөр үргэлжлүүлэн эрхлэх боломжтой. 6-8 сарын дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно. Хэдийгээр халдвар аваад эдгэрээд эсрэг биет үүссэн ч гэсэн амны хаалт зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэм баримтална.

ШУУД ҮЗЭХ