Манай улс дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт иргэдийнхээ 37 хувийг вакцинжуулаад байна

Эрүүл мэнд

Одоогоор дэлхийн 156 улс хүн амаа дархлаажуулж байна. Үүний нэг нь манйа улс юм. Монгол улс дархлаажуулалтын ажлыг 2021 оны 2-р сарын 23-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны 529911 иргэнээ вакцинд хамруулаад байна. Харин сүүлийн 24 цагийн байдлаар нийслэл хотод 40 орчим мянган хүнд вакцин хийжээ.

Өчигдөр хөдөө орон нутгийн 21 мянга орчим иргэнийг дархлаажуулж, орон нутгийн хэмжээнд нийт 77 мянга гаруй хүнийг вакцинжуулсан байна. Хөдөө орон нутагт дархлаажуулалт эрчимтэй өрнөж байна. Өчигдөр шинээр таван аймагт дархлаажуулалт эхэлжээ. Одоогоор Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул аймагт дархлаажуулалт өндөр хувьтай байна. 18-аас дээш насны иргэн бүр вакцинд идэвхтэй хамрагдахыг хүслээ. Хэрэв вакцинд хамрагдсан бол дархлаа бүрэн гүйцэд тогттол халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстойг хэллээ. Ингэснээр вакцин үр дүнтэй байх юм.