24 цагийн дотор хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо 300-аар нэмэгдлээ

Эрүүл мэнд

“Ковид-19” халдварын тархалт буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь маш хүнд хүмүүсийн тоо эрс өсч байгаа юм. Сүүлийн 24 цагт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо 300-аар нэмэгдэж, 2976 хүн эмчилгээ хийлгэж байна. Үүнээс хүндэвтэр 689 хүн байгаа бол хүнд 173 хүн байгаа юм. Харин биеийн байдал нь маш хүнд 45 иргэн байна. Биеийн байдал нь хүндрэх иргэдийн тоо нэмэгдэх нь нас барах эрсдлийг улам нэмэгдүүлж байгааг онцоллоо.