УГ НЬ ҮНЭГҮЙ ШҮҮ ДЭЭ! Сонин шүү. Хүний амь хамгаас үнэтэй. Харин энэ амийг хамгаалах зүйл нь үнэгүй байтал бид хэрэглэдэггүй.

Эрх зүй

УГ НЬ ҮНЭГҮЙ ШҮҮ ДЭЭ! Сонин шүү. Хүний амь хамгаас үнэтэй. Харин энэ амийг хамгаалах зүйл нь үнэгүй байтал бид хэрэглэдэггүй.

"Цагдаа байна, бүсээ зүүгээрэй", "Хөдөө гарчихлаа, одоо юун цагдаа байдаг юм, бүсээ тайлъя"...Цагдаад л дүрмээ биелүүлдэг, хариуцлагатай жолооч мэт харагдаж, торгуулахгүй л гэж бүс зүүдэг хэнэггүй хүмүүст харамсалтай тоон мэдээлэл танилцуулахад зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан жолооч, зорчигчийн 91.5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Цагдаа нар хүмүүсийн аюулгүй байдал, элэг бүтэн амьдрал, эрсдэлгүй ирээдүйн төлөө бүсийг нь зүүлгэх гээд байдаг. Гэтэл нөгөө талд иргэд нь цагдаад л бүс зүүсэн болж харагдах гэж хичээгээд байдаг. Хэдүүлээ яая дөө, байз. Уг нь аюулгүйн бүс уулзварт хөдөлгөөн зохицуулж, гудамжинд шалгалт хийж буй цагдаагийн биш автомашин дотор чинь зорчиж яваа таны болоод таны хайртай дотнын хүмүүсийн амь, насыг хамгаалах зориулалттай эд шүү дээ. Аюулгүйн бүсийг зөв хэрэглэвэл осол гарах үед гэмтэл авах эрсдэлээс урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд суусан сууж явсан хүнийг 70-75 хувиар хамгаалдаг. Товчхондоо гэнэт тоормослох үед хамгаалах бүс хүчийг зөв хуваарилж хүнд гэмтлээс сэргийлдэг. Бүр энгийндээ гэнэтийн ослын үед цонхоор шидэгдэж, салхины шил нэвт мөргөж хол үсрэх гээд төсөөлөхөд ч хэцүү аюулаас бүс л таныг хамгаална. Торгуулахгүй юм сан биш амьдрах юм сан гэж бүсээ зүүж хэвшээрэй. Уг нь үнэгүй шүү ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар