Эрх зүй

Шингэрүүлсэн хий ашигладаг аж ахуй нэгжүүд гал алдахаас болгоомжлохыг санууллаа.

Өчигдөр буюу 9-р сарын 1-ний өдөр Нүүдэлчин хоолны газарт гал гарсан дуудлага Онцгой байдлын газарт 13 цагт иржээ.

Улмаар харьяа дүүргийн онцгой байдлын хэлтэс гал унтраах анги очиход тус цайны газрын 17х7-гийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг, эд хогшил шатаж байсан байна.

Аврах анги 30 гаруй минут ажиллаж галыг бүрэн унтраасан. Гал түймэрт 53 настай эмэгтэй хоёр гарын шуундаа их хэмжээний түлэгдэлттэй ГССҮТ д хүргэгдэн тусламж авчээ.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороонд байрлалтай үйлчилгээний төвд гал гарсан байна. Цэлмүүнлхам гэж үйлчилгээний төвийн зоорийн давхар эд хогшил шатаж байсныг 50 гаруй минут ажиллан унтраажээ.

Гал гарч байсан газраас гурван иргэнийг гарган ажилласан байна.

Тиймээс иргэн аж ахуй нэгжүүд шингэрүүлсэн хийн түлш ашигладаг бол анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг санууллаа.