Өнгөрсөн сарын 6-ны өдөр олон улсын хакеруудын хар зах буюу цахим худалдааны сайт дээр Монгол Улсын 2.3 сая иргэний хувийн мэдээллийг 700 доллараар зарах зар тавигдсан.
Тэгвэл энэ асуудлыг тагнуулын байгууллага шалган ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.
Гэхдээ эхний ээлжинд дээрх худалдаалагдахаар тавигдсан байсан мэдээлэл дунд ХААН банкны дансны дугаар бүхий мэдээлэл байсан талаар ТЕГ ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга мэдэгдлээ. Одоогоор тус байгууллага сайтан шалган ажиллаж байна гэсэн юм.