Энэ сарын нэгний орой БГД-т байрлах нэгэн шөнийн клубын гадна согтуу залуус хоорондоо маргалдан нэгэн рүүгээ гар буу гаргаж айлган сүрдүүлсэн хэрэг бүртгэгджээ. Хэргийг 26-32 насны хоёр этгээд үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хэрэгт холбогдсон этгээдүүд удаа дарааллан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.
Баянгол дүүргийн 7-р хороонд байрлах баарны гадна одоогоос хоёр хоногийн өмнө 32 болон 26 настай залуус хийн буу ашиглаж, айлган сүрдүүлж байгаа дуудлага цагдаагийн байгууллага хүлээж авчээ.
32 настай этгээдийн хувьд дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах хэрэгт холбогдож байсан. Харин 26 настай залуугийн хувьд өмнө нь мансууруулах бодис хадгалж байсан хэрэгт холбогдсон байна. Хийн буу ашигласан хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна.
Хуульд зааснаар хийн гар буу бол галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаардаг.
Одоогоор тус бууг эд мөрийн баримтаар хураан авсан хийн бууны хувьд бүртгэлгүй. Тэгэхлээр хаанаас, ямар шалтгаанаар авсан болохыг тогтооно" гэдгийг албаныхан мэдээллээ.
Галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэг, зөрчил 2020 онд 40, өнгөрсөн жилд 34, энэ онд ес үйлдэгдсэн гарсан байна. Галт зэвсэг ашиглаж дээрэмдэх тохиолдол мөн гардаг. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд зааснаар 21 насанд хүрсэн иргэн гэрчилгээ авсан тохиолдолд заасан байдаг.
ШУУД ҮЗЭХ