Эрх зүй
Өнгөрсөн жил үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан дөрвөн хүүхэд тогтоол усанд живж амь насаа алдсан. Барилгын ажил явуулж усаар дүүрсэн нүхээ эзэнгүй орхисон гэж үзсэн компанид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл дөрвөн хүүхдийн амь нас хохирсон хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Шүүх хуралдаан товлогддог ч дөрвөн удаа хойшлоод байгааг хүүхдүүдийн эцэг эхчүүд хэллээ.
Өнгөрсөн жилийн 5 сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байх тогтоол усанд 11-15 насны 4 хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй байгааг талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхэн хэлж байна. Хэрэг гарснаас хойш шүүх хурал 4 удаа хойшлогджээ. Энэ хугацаанд хэргийн шүүгдэгч тал болох "Хан талст" компанийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь уулзаж 12 сард нэг сая төгрөгийн хүнсний тусламж үзүүлсэн болохыг хэлж байна. Хүүхдүүдийн ар гэрээс айл тус бүр 20 сая төгрөгийн нэхэмжлэх хүссэн байна. Одоогоор энэ мөнгийг өгөөгүй оршуулгын зардал олгосон гэлээ.