ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.03.14/ Наран ургах, шингэх 07:18-18:55

Зурхай

2023.03.14, МЯГМАР ГАРАГ | ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.03.14, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.18-.18.55

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.