ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.03.27/ Наран ургах, шингэх 06:42-19:14

Зурхай

2023.3.27, ДАВАА ГАРАГ | ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.03.27, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.42-19.14

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.